15 цагдаа амиа алджээ
2015-04-08

Мексикийн Жалиско хотноо цагдаагийн 15 ажилтан халдлагад өртсөн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилчид руу машины цаанаас гал нээж, дэлбэлжээ.  Тус улсын Аюулгүй байдлын комиссар Алежандро Солорио дээрх халдлагыг “Аймхай халдлага” гэж тодорхойлжээ.

 

Тэрбээр “Гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж байгаа. Тэднийг барихын тулд улсын бүх цагдааг ч дайчилж чадна” гэсэн байна. Цагдаа нар халдлага болсон газарт хөл хорио тогтоож, томоохон хотуудад хамгаалтад гарчээ.

 

Халдлага үйлдсэн этгээдүүдийг  хар тамхины “Халиско” гэх бүлэглэл байж магадгүй гэж хэргийг хянаж буй прокурор Рауль Бенитес мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийг Мексикийн хамгийн том мафийн бүлэглэл ч гэдэг. “Халиско” жилд 10 сая ам.долларын хар тамхийг хил давуулна зардаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин