Өдөрт 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ
2015-04-08

Монголын хөрөнгийн бирж 2015 оны 1 дүгээр улиралд нийт 61 удаагийн арилжааг зохион байгуулж, 14 сая ширхэг үнэт цаасыг 111.7 тэрбум төгрөгөөр арилжжээ. Арилжааны үнийн дүнг 2014 оны мөн үетэй харьцуулахад 20.97 дахин өссөн бөгөөд өдөрт дунджаар 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн байна.  Мөн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаадын иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн нь 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар нэмэгджээ. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж  энэ оны 1 дүгээр улиралд нийт 361.6 тэрбум  төгрөгийн орлого олж  261.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Үүнээс цалин, түүнтэй холбогдох зардалд нийт 171.9 тэрбум төгрөг, ашиглалтын болон бусад зардалд 89.2 тэрбум  төгрөг зарцуулж,  нийт 100.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин
Тоо мэдэх үү?:
Улиралд 111 тэрбумын арилжаа хийгээд 110 тэрбумын ашигтай ажилладаг гэнэ дээ!!!
2015-04-08