Улаанбурханы вакцинжуулалт ирэх сарын 20-ноос эхэлнэ
2015-04-08

Манай улсад улаанбурхан өвчин дэгдээд цөөнгүй хоног өнгөрч байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний  145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

 

Уг өвчин тархсантай холбогдуулан вакцинжуулах ажил ирэх тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх юм байна. Орон даяар хийгдэх вакцинжуулалтад 6 сартайгаас таван нас хүртэлх нийт 40 орчим мянган хүүхдийг хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлж байна. Өмнө нь хийлгэсэн хүүхдүүд ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгээр вакциныг хийнэ. Мөн хуваарийн дагуу цэцэрлэгүүдээр явж, улаанбурханы вакциныг хийх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
5 сарын 20 н хүртэл хойшлуулах хэрэг байна уу?
2015-04-08
Undraa:
Hrin tmee aytaihn l ym hj uzeesei de. Tsetserleguudeer yawij tarih bl sto demii bho etseg eh n harjiij l hiilgesn n dr. Sto demjku bna eniig bol...
2015-04-08
nmn:
Tsetserleguudeer tarihiig demjihgui bnaa huuhduud medku bohir ntr oruulchval yana. Eej aav ni daguulj ochood tariulah ni zuw gk bodjiino
2015-04-08
zochin:
Tsetserleguudeer demii baihaa.eej aav nar ni harj baij huuhdee tariulj vactsinjuulsan ni deer.
2015-04-08
Зочин:
Баталгаатай л юм тарьж үзээрэй дээ аврах гэж байгаа нэртэй хэрэгтэй хэрэггүй юм тарьж хүүхдэд сөрөг нөлөө илрүүлчихэвдээ
2015-04-08