“Содура”-тай үдэш
2015-4-8

Сүүлийн үед үзэгчдын талархалыг хүлээгээд байгаа "Содура" уран сайхны киноны өдөрлөг өчигдөр "Hunnu mall"-ын зааланд боллоо.

 

 

Өдөрлөг охидын “Солонго” хамтлагийн уянгалаг дуунуудаар эхэлсэн юм. Учир нь “Содура” уран сайхны киноны баруун тайгын охин Аяанагын дүрийг тус хамтлагийн дуучин Х.Оюунсүрэн бүтээсэн юм.

 

Тэрбээр жүжигчин дуучин мэргэжилтэй, “Universe Best Songs-2012”-ын шилдэг оролцогчдын нэг билээ.

 

 

Уг арга хэмжээнд тус киноны уран бүтээлчид, фенүүдээс гадна урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд оролцлоо. Мөн “Содура”-гын фенүүд тус киноны уран сайхны киноны гол дүрын жүжигчидтэй зургаа авахуулж байсан юм.

 

 

Энэ үеэр МУГЗ Ж.Баяр “Хүн бүрийн очиж үзэж чадахгүй аглаг хөвчийн цаана амьдардаг хүмүүсийн амьдралыг гаргах үүднээс энэхүү киног хийсэн. Энэ онд бид хоёр кино хийхээр төлөвлөж байна. Одоогоор зохиолоо хүлээж байна. Гэхдээ ямар ч алаан хядаан үзүүлсэн кино хийхгүй. Энэ киноны хувьд дөрвөн улирал дамнасан зураг авалт хийсэн учраас хоёр жилийн хугацааг шаардсан. Олны хэсэгт Цагааннуурын иргэд, цаатан түмнийгээ оролцуулсан” гэв.

 

 

"Содура" уран сайхны киноны "Хайр","Содура" хэмээх хоёр дууг үзэгч,сонсогчид хэдийн мэдэх болсон .МУГЖ,поп хатагтай Б.Сарантуяагийн дуулснаар үзэгчид илүүтэй мэдэх "Содура" дууг кинон дээрээ гол дүрийн жүжигчин бүсгүй өөрөө дуулдаг юм.

Өдөрлөгийн үеэр киноны дууг жүжигчин, дуучин Ч.Очгэрэл өөрөө дуулж, үзэгчдын сонорыг мялаалаа.

Мөн "Содура" киноны дууг хэн сайн дуулах вэ?"Содурагийн эргэн тойронд" асуулт хариултын тэмцээн зэрэг уралдаанд боллоо.

 

UBS телевизийн дэд захирал Ж.Баяр эхнэрийн хамт

 

 

 Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр

 

 

 

 

 

"Солонго" хамтлаг

 

 

 

 

 

 

 

 

 

"Содура" киноны гол дүрийн жүжигчин О.Амгаланбаатар

 

 

 

 

 

 

 

Аяана буюу Х.Оюунсүрэн

 

 

 

Киноны дууг жүжигчин, дуучин Ч.Очгэрэл өөрөө дууллаа

 

 

О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин