Нэг дор 1700 хүнийг оршуулжээ
2015-04-08

 

Иракийн армийнхан өнгөрсөн долоо хоногийн эхээр Тикрит хотыг чөлөөлсөн билээ. Жил гаруйн хугацаанд хэт даврагч “Халифын  вант улс” бүлэглэлийн эзэмшилд байсан Тикрит хотоос нэг дор 1700 хүнийг оршуулсан булш олсон тухай тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади  мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хэт даврагчид Ирак гэлтгүй олон улсад ямар их хор хөнөөл учруулж буйг энэ булш нотолж байна. Бид тайван байдлыг хүсч байна. Иракийг дэлхийд өрсөлдөхүйц гүрэн болгохыг зорьж байна. Гэхдээ энэ бүлэглэл устахгүй, оршин тогтносоор байвал бидний мөрөөдөл хэзээ ч хэрэгжихгүй” гэж хэлжээ.

 

Тикрит хотын төвөөс 110 км-ийн зайтай газраас энэхүү булшийг олсон байна. Цагдаа нар бүх цогцсыг нүхнээс гаргаж, чандарласан байна. Цогцоснуудын хэн болохыг нь тогтооход хугацаа их зарцуулах учир шууд чандарласан гэв. Ихэнх цогцосны эд эрхтэнг нь авч, толгойд нь буудаж амийг нь хөнөөсөн гэдгийг шинжээчид тогтоожээ.

 

Хэт даврагчид газрын тос болон эд эрхтний наймаагаар санхүүгийн эх үүсвэрээ олдог юм. Тус бүлэглэлийг нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн тооцоолоод байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас Багдад хотын зүүн хэсгээс 100 гаруй эмэгтэйг нэг дор оршуулсан булш олдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tsts:
Ed erhtenii naimaa gesen chin yostoi zevuun muuhai sanagdchlaa. yadaj baihad buh uls orond hudaldan avah dald zah zeel baigaa. Novshiin dain, baliar alurchidiig ustgaasai.
2015-04-08
Зочин:
ISIS tamruugaa tonil. Muusain yrgachin aluurchid.
2015-04-08