Нийтийн аж ахуйн салбарынхан зөвлөлдөнө
2015-04-08

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарынхан маргааш Удирдах ажилтны зөвлөгөөнөө хийхээр болжээ. Зөвлөгөөн “Чингис” зочид буудалд  болох бөгөөд “Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвийн хүрээнд зөвлөлдөх аж.

Зөвлөгөөнд  нийтийн аж ахуйнүйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцох бөгөөд  салбарын сайд Д.Цогтбаатар, дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг болон яамны газар, хэлтсийн дарга нар, Аймаг, нийслэл, сумдын нийтийн аж ахуйн салбарын төрийн болон мэргэжлийн байгууллагууд, салбарт хэрэгжиж буй төслийн нэгжүүдийн удирдах ажилтнууд оролцох аж. Мөн “Шинэ сум” төсөлд хамрагдсан сумдын төлөөлөл оролцох юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин