Арьс цагааруулах шидтэй аргууд
2015-04-08

Америкийн “www.facemasksforacne.com” сайт гэрийн нөхцөлд арьс цагааруулах ид шидтэй аргуудыг нийтэлжээ.

 

 

1. Өндгөөр маск тавих нь арьсыг жигд цайруулдаг. Хамгийн үр дүнтэй арга ч гэгддэг. Гэхдээ долоо хоногт 2-3 удаа л өндгөөр маск тавихыг зөвлөж байна.  Учир өндгийг өдөр бүр нүүрэндээ тавих нь хуурайшуулдаг.  

 

 

2. Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арч. Энэхүү зөвлөгөөг 3-4 хоногт хэрэгжүүлснээр таны арьс хоёр дахин цайрах болно. Холливуудын нэрт жүжигчин Женнефир Анистон зураг авалтад оролцож байхдаа энэхүү аргыг хэрэглэдэг гэнэ.

 

 

3. Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина. Хэсэг хугацааны дараа бүлээн усаар нүүрээ угаагаад, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Франц бүсгүйчүүдийн арьс цагаан байдаг нь гүзээлзгэнтэй шууд холбоотой.

 

 

4. Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно. Үр дүнг нь үзэхийн тулд 5-10 хоног энэхүү аргыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна. “Hilton” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон реалити шоуныхаа үеэр улаан лооль, сүүгээр макс бэлдэж, арьсаа цагаан харагдуулахыг зөвлөж байсан.

 


5. Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.


 

6. Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина. Ганцхан удаа макс тавихад арьс тань шууд цайрах болно.


 

7. Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

 

8. Эцэст нь будгаа арилгасныхаа дараа хүйтэн усаар нүүрээ угаа. Энэ аргыг 7-10 хоног хэрэглэвэл арьс тань толийж, улмаар цайрах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
undgu yaj tavi gdanbe
2022-07-26
Зочин:
bayarlalaa ushuu olon goy zuvluguu oruulaarai.
2016-12-27
Зочин:
итл
2016-12-15