Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шалгаж байна

Увс аймгийн Өмнөговь суманд дөрвөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн газрын дэд даргатай холбогдон тодруулахад "Цагдаагийн байгууллагад ийм гомдол ирээд мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. Тиймээс гэмт хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Охиныг хүчирхийлсэн этгээд Ховд аймгийн харьяат иргэн байсан. Эцэг, эх нь охиноо гэртээ үлдээгээд явсан хойгуур ийм хэрэг гарсан" гэнэ.
Өөр нэг эх сурвалж гэмт этгээдийг ОХУ-руу оргон зугтах гэж байхад барьсан гэж мэдээлэв. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн Б гэгчийг баривчлан, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т "...эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ