”Playtime 2015” наадамд 33 хамтлаг оролцоно
2015-04-08

 “Playtime 2015” амьд хөгжмийн наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд “Монгол Шилтгээн” цогцолборт болно.

 

Энэ удаагийн наадамд нийт 33 Монголын болон олон улсын хамтлаг, дуучид, DJ нар оролцох аж. Тэд 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлээ “Соёл-Эрдэнэ”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа танилцуулах аж.

 

Үүнээс шинээр байгуулагдсан Монголын 16 хамтлагийг “Шинэ Давалгаа” тайзнаа сонгон оролцуулах бөгөөд сонгон шалгуулалт энэ сарын 18-нд болно.

Наадамд оролцох хамтлагуудад 1 ба түүнээс дээш гишүүн 18 нас хүрсэн байх, хамтлагийн бүтэн сет 20 минут байхаас гадна хамгийн багадаа 2 бүтээлийг нь өөрсдөө зохиосон байх ёстой аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин