Хоцорсон ч дахин шалгуулах боломжтой

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан.
Энэ шалгалтад хамрагдаагүй, хоцорсон хүмүүсийн хувьд дахин шалгалтад орох боломжтой аж. Шалгуулагч 2015 оны 4 дүгээр сарын 7-ноос 14-ны хооронд Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг www.eec.mn сайтад хандан өөрсдөө онлайнаар хийж баталгаажуулах юм байна. Ингээд 4 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалгуулахаар зохицуулжээ.
Мөн монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтанд хамрагдана. Ингэхдээ дахин Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй. Харин 4 дүгээр сарын 18-наас 24-ны хооронд БҮТ-ийн www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтанд хамрагдах юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ