Гурван настай хүүхдээ сандлаар зодож хөнөөжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн хүүгээ зодож хөнөөсөн хэрэг гарлаа.
Тодруулбал, тус дүүргийн оршин суугч Б гэгч архидан согтуурсан үедээ төрсөн хүү болох гурван настай Г-г зодсон байна.
Улмаар толгойн тус газарт нь сандлаар цохисон нь хүүг үхэлд хүрэгсэн аж.
Хүү тархиндаа болон биеийнхээ бусад хэсэгт маш хүнд гэмтэл авсан бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ирээд тусламж авч чадалгүй нас баржээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ