Киноны дуунаас бүтсэн тоглолт болно
Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол амьд дүрслэл бүхий хөгжим билээ. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан киноны хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэж, нэгэн үдэш кино ертөнцөөр аялуулах нь ээ.
Баянмонгол чуулга дан киноны хөгжим, дууны тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна.Тус тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол джаз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од болон чадварлаг залуу дуучид болох Наагий, Хулан, Амина, Насаа нар киноны дуунуудыг амьдруулан дуулах аж.
Тоглолт улсын Филармонийн тайзнаа энэ сарын 16-нд 19:00 цагт ганцхан удаа тоглогдох юм байна. Тасалбарын үнэ 15.000 төгрөг бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/mongolian state philharmonic хуудаснаас болон 70118012, 99045517, 99925074 утаснаас лавлах боломжтой.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ