Х.Тэмүүжин: Дээд шүүх хууль тогтоогчоос давсан тайлбар хийж болохгүй
2015-04-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заа  лт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.  Уг дүгнэлтэд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17.3.1 “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 50.1.4 “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн байна.

 

 

Уг асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээж байсан юм.  УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин:

-Эрх мэдэл хуваарилах онолоороо УИХ хууль тогтоодог, Засгийн газар хэрэгжүүлдэг, шүүх хэрэглэдэг. Үйл явдлыг хуулийн заалтын дагуу шүүх хууль хэрэглэдэг. Хуулийг зөв хэрэглэх талаар Дээд шүүх тайлбар гаргана гэж байгаа. Энэ нь шүүгчтэй холбоотой. Харин шүүхээс гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоож болохгүй. Сонгуулийн хуулинд ялтай бол сонгуульд өрсөлдүүлж болохгүй гэдгийг Дээд шүүх өөрийн санаачлагаар ял эдлээгүй хүн гэж тайлбарласан.  Өөрсдийн зүгээс тайлбар  хийх нь ямар уршигтайгийн жишээ энэ. Хууль тогтоогчоос давсан тайлбар дээд шүүх хийж болохгүй. Хууль тогтоох эрх мэдлийг Дээд шүүхэд өгөх үү? Үүнийг бодолцох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан бол

 

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-ҮХЦ байгуулагдсанаас хойш байнга сэтгэл дундуур байдаг. ҮХЦ улс төрийн маш маргаантай асуудлыг цаг хугацааны хийдэлтэй шийдэж, хүндрэл авчирч байсан. Хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байгаа зүйл нь  ҮХЦ-ийн гишүүдийг онолын мэдлэгтэй байна уу гэдэгт эргэлзүүлдэг. Дандаа улс төрийн шийдвэр гаргадаг. Хууль тогтоох эрх мэдэл УИХ, ҮХЦ, Дээд шүүхэд байна. Хэн хаана Дээд шүүхийн тайлбарыг шийдвэрлэх вэ?  Зохицуулалтыг нь буруу тайлбарлаад явдаг. Хуулийг өөрийнхөө санаачлагаар тайлбарлаад эхэлвэл Үндсэн хуулийн 50.1.4 “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалт хэрэгжихгүй гэж байлаа.

 

Дээрх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг дэмжсэн юм. Үүнтэй холбоотой тогтоолын төсөлд харин эсрэг санал өглөө. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд уг асуудлыг Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huts novshnuudaa !
2015-04-09
kub:
erkh bukhii baiguullagyn shiidveriig khuleen zuvshuurch surakh ni khunii tuluvshliin ilerkhiilel yumdaa ...
2015-04-09
Зочин:
SOLOORCH BAIN DEE,
2015-04-09