Жохарыг 30 хэрэгт буруутгажээ
2015-04-09

 

АНУ-ын Массачусеттс мужийн тангарагтны шүүх Бостоны халдлагын гол сэжигтэн Жохар Царнаевт прокуророос тулгасан 30 төрлийн хэрэгт буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр хэргийн зарим нь цаазын ял оноох шийтгэлтэй гэдгийг “CNN” агентлаг твиттертээ жиргэсэн байна.

 

Шүүх хуралдааны үеэр Жохарын өмгөөлөгч түүнийг “ах Тамерланы ятгалга, нөлөөнд автаж, халдлагад оролцсон” хэмээн мэдэгджээ. Мөн түүнийг “ял хүлээх чадваргүй” хэмээсэн байна.

Прокурорууд Жохарыг исламын шашинт улсуудад хийсэн дайны төлөө халдлага үйлдсэн хэмээн буруутгажээ. Түүнд ямар шийтгэл оноохыг ирэх долоо хоногт болох шүүх хурлаар шийдэх юм.

 

Уламжлал болгон зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн үеэр ах дүү Царнев оролцогчдын дунд бөмбөг тэсэлж, 23 настай Кристул Кемпелл, найман настай Мартин Ричард, 23 настай Линзу Лу болон Бостон хотын цагдаагийн ажилтан 33 настай Сеан Колин нар амь үрэгдэж, 260 гаруй хүн шархтсан билээ. Мөн 50 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин