Зүүн хязгаарт украины цэргийг бууджээ
2015-4-9

 

Украины зүүн хязгаарт салан тусгаарлагчдад хяналт тавьж буй армийн цэрэг амиа алдсан гэж “Эмнести интернэшнл” мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Дээрх мэдээллийг батлах, хангалттай нотлох баримт байгаа гэдгийг “Эмнести интернэшнл” төв сайт дээрээ мэдэгдэж, аллагын буруутанг салан тусгаарлагчид гэжээ.

 

Хэрэг энэ сарын 3-нд Донецк мужид болжээ. Гэрчүүдийн хэлснээр “Хэрэг гарах өдөр армийн цэрэг иргэдтэй ярьж байхад нүүрэндээ хар даавуу зүүүсэн нэг этгээд толгой хавьцаа нь буудаад, хэргийн газраас зугтаасан. Гэмт хэрэгтний өмссөн хувцас нь салан тусгаарлагчдынх шиг байсан” гэсэн байна.

 

Оршин суугчид энэхүү хэргийн дараа “Эмнести Интернэшнл”-тэй холбоо тогтоож, амиа алдсан цэргийн зураг болон видеог илгээжээ. Тус байгууллага энэхүү хэргийн шалгахыг “Нормандын дөрвөл”-өөс шаардсан байна.

 

Өнөөдрийг хүртэл “Минск 2” гэрээ зүүн хязгаар буюу сөргөлдөөний бүсэд хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдөр Луганскт хэд хэдэн удаа буун дуу гарсан гэж тус Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. “Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко гал зогсоох гэрээ ирэх сарын 25-нд дуусгавар болсон гэсэн юм. Тэрбээр Киевийн эрх баригчид энэхүү мэдээллийг батлах хүртэл, аюулгүй байдлын үүднээс гал зэвсгээсээ татгалзахгүй гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bayaraa:
Ukrainii neg fashist uhej zov l um bolj shuu dee.Tegehdee haramsaltai ni ayagui bol hoorhii jiriin ardiin huuhed b.gaa daa
2015-04-09
baagii:
Ene bol dain. Uhel bol baih l zuil. Hen ch uhej bolno. Sonin bish medee baina
2015-04-09