“Жадамба судар”-ыг онлайнаар зарж байна
2015-04-09

Америкийн “www.ebay.ca” сайтад Монголын түүх дурсгалд хамааралтай Жадамба судрыг зарна хэмээн зургийг нь нийтэлжээ. Тус сайт уг судрыг 29 мянган ам.доллароор зарна хэмээсэн байна. Энэхүү судар “XYII” зуунд бичигдсэн хамгийн том сударчилсан ном юм. 81/31 см-ийн хэмжээтэй 500 хуудастай бөгөөд болгомол даавуун дээр хар өнгийн бэхээр бичиж, хятад бараар барлаж, бүх хуудасны ирмэгийг улаан шунхаар хээ угалз гарган барлаж, хоёр талд нь таван мэдрэхүйг цэцгэн хээтэй хослуулан дүрсэлж, эвэр угалзаар хүрээлэн бичсэн байдаг.

 

Жадамба судар ямар аргаар хилийн дээс алхаж, онлайнаар зарагдаж байгаа нь тодорхойгүй байгаа ч сайтын удирдлагууд “Бид энэ хэрэгтэй холбоогүй” хэмээн мэдээлсэн байна. Энэ он гараад 20 гаруй судар тус онлайн сайтаар зарагдсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тус судраас гадна Очирваань бурхны хөрөг зураг, Цагаан дарь эхийн хатгамал гэх мэт 20 гаруй төрлийн түүхийн дурсгалын үнэт зүйл худалдаалагдаж байна. Мөн онлайнаар Монголын мөнгөн дэвсгэртүүд зарагдаж эхэлжээ.

 

Америкт ажиллаж, амьдарч буй иргэд онлайнд тавигдсан зараас болж дургүйцлээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлж, Ерөнхиийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газраа энэхүү асуудалд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hihi:
Tuvdiin balai sudar har myangaaraa l baigaa shdee. Yun balai yum bicheed balairaad baigaa yum uzeegui balai ve. Anh udaa ebay orj uzsiimuu
2015-04-09