Кёкүшюзан Д.Батбаяр хүүхдийн ном бичиж байна
2015-04-09

УИХ-ын гишүүн асан, Кёкюшүзан Д.Батбаяр “Залгуурын мангас” нэртэй хүүхдийн ном бичиж, хэвлэлтэд явуулжээ.

 

Номынхоо тухай тэрбээр “Орчин үеийн хүүхдүүд гар утас, компьютерээс салахгүй болсноор хараа нь  муудаж, мэдрэлийн системд нөлөөлж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн ном бичиж байна. “Залгуурын мангас”-аас зугтацгаая гэсэн санаагаар зураачаар номын зургийг зуруулан хэвлэлтэд өгөх гэж байна” гэж өрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

 

Тэрбээр өмнө нь япон хэлээр  “Дэвжээн дээрээс харсан монгол хүний сэтгэл”, “Миний түүх” зэрэг дөрвөн ном бичиж байсан юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Батбаяр
2019-03-15
Зочин:
КЕКШУЗАН еерее залгуурын биш ЗАЛЬГИУРЫН мангас шиг харагдаж байх чинь юу вэ?! ккк...
2015-04-09