Монгол залуус хулгайн хэрэгт холбогджээ

Монгол Улсын гурван иргэн Өмнөд Солонгост хулгайн хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол Улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчилсан байна.
Тэд Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн нутгийн иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан гэнэ.
Одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ