Согтуу жолоочийг цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж торгоно
2015-04-09

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Хуулийн төсөлд Замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагыг төсөлд нарийвчлан тусгаж өгсөн юм байна. 1970-аад онд японд зам тээврийн осол маш их гардаг байсан бөгөөд торгуулийн хэмжээг өсгөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 ам.доллараар торгох болсноор ослын тоо 80 хувиар буурсан туршлага байдаг аж.  Хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг судлан үзсэн гэж хууль санаачлагч Г.Батхүү танилцуулгадаа дурдлаа

 

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг . Харин шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах юм. Мөн  давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулах ажээ.

 

Зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчид асуулт тавьж, хариулт авч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжил байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин