Бүтээн байгуулалтад оролцох залуусыг бүртгэнэ
2015-04-10

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр өнөөдөр “Бүтээн байгуулалт–2015” хөдөлмөрийн яармаг болно. Энэхүү хөдөлмөрийн яармагийг бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад зориулан зохион байгуулж  байгаа аж.

 

Хөдөлмөрийн яармагт зам, барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэх, зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд хүний нөөц бүрдүүлэлтээ боломжтой юм байна.

 

Хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын барилгачин залуучуудын холбоо, Авто замчин залуучуудын холбоо нар оролцож байгаа аж. Бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд болон энэ салбарт ажиллах хүсэлтэй залуучуудад нээлттэй арга хэмжээ юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88029296, 94321814, 99780944 дугаарын утаснаас лавлаарай.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин