Валерий Спиридонов: Би зүүдэндээ амьдрахыг хүсэхгүй байна
2015-04-10

 

Валерий Спиридонов Анагаах ухааны түүхэнд хэзээ ч тохиож байгаагүй хүний толгой шилжүүлэн суулгах мэс засалд орохоор зориг шулуудсан ОХУ-ын иргэн Валерий Спиридоновын  Британийн “metro.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш нуруу, нугасны өвчнөөр шаналж байгаа юм. Түүний тархи хэвийн бол бие нь ямар ч ажиллагаагаагүй. Италийн эмч Сержио Канавера өнгөрсөн сарын эхээр онлайнаар холбогдож, итгэхийн аргагүй санал тавьж, мэс засалд оруулахыг зөвшөөрүүлж чадсан билээ.

 

-Та Италийн эмч Сержио Канавератай хэрхэн холбоо тогтоов?

-2012 оны эхээр нэг найз минь Сержио Канаверагийн тухай ярьж байсан юм. Түүнийг гайхалтай нуруу, нугасны эмч хэмээн магтаж, өвчний түүхээ түүн рүү илгээхийг хүссэн. Гэхдээ би эмчтэй эхэлж холбоо тогтоогоогүй. Ээж минь миний өвчний түүхийг эмчид өгч, тусламж хүссэн гэдгийг саяхан мэдсэн. Би эмчтэй 2013 оноос эхэлж интернэтээр холбоо тогтоож, санал бодлоо хуваалцаж, амьдралаа бага ч гэсэн өөрчилсөн. Харамсалтай нь бид өнөөдрийг хүртэл уулзаагүй. Гэхдээ удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна.

 

-Толгой шилжүүлэн суулгах мэс заслын тухай ярихад ямар санагдсан вэ?

-Их гайхсан шүү. Би эмчийн ярьсныг шууд л үгүйсгэж “Бурхан хүртэл үхсэн хүнийг амьдруулж байгаагүй. Мөнхийн ус гэж дэлхийд байдаггүй. Таны ярьсан зүйл яг л эдгээр үгс шиг хий хоосон сонсогдож байна” гээд л уурлаж гарсан. “Зүрх, элэг, бөөр, гар, хөл гээд л бүхий л эрхтэнг мэс заслын аргаар өөр хүнд эсвэл амьтанд ч суулгаж болно. Гэхдээ толгой, энэ арай бишээ. Та надаар тоглож, доромжилж байна уу” гээд л хашгирсан. Одоо энэ үйлдлээсээ ичиж байна. Эмч надад амлалт өгсөн, мөн мэс засал ямар процессоор явагдах болон бүх үе шатын талаар нарийвчлан мэдээлэл өгсөн. 2009 онд болсон сармагчны толгойг шилжүүлэн суулгаж байгаа мэс заслын бичлэгийг над руу явуулсан.

 

 

-Амжилттай болно гэдэг нь тодорхойгүй байгаа мэс засалд орохыг яагаад зөвшөөрсөн юм бэ?

-Та намайг хараач. Миний бие ямар ч хөгжилгүй. Яг л 5-10 настай хүүхдийнх шиг харагддаг. Би үхэхээс бусдыг үзсэн. Айдас хэдийнэ ард үлджээ. Хэрвээ мэс засал амжилттай болбол эмч Сержио Канавера анагаахын түүхэнд шинэ хуудсыг нээх болно. Мөн олон хүнд итгэлийн галыг бадраах болно.

 

-Мэс засал амжилтгүй болбол?

-Энэ мэс засал амжилттай болох нь тодорхойгүй байна. Мэдээж хэрэг мэс засалд орохыг зөвшөөрсөн хуудас дээр гарын үсэг зурах үедээ үхлийн тухай хамгийн эхэнд бодсон.

 

-Эмчийн хэлснээр таны толгойг суулгах бие хорт хавдар эсвэл тархины ямар нэгэн өвчнөөр амиа алдсан гэхдээ бие эрхтний хувьд эрүүл байх ёстой гэсэн. Тархи бол гол хүч. Хөдөлгөөн зэргийг хянадаг. Хагалгаа амжилттай болсон ч бусдын биеийг хянах боломжтой болов уу?

-Миний хүзүүг хутга эсвэл иртэй зүйлээр тайраад өөр хүний бие дээр залгахгүй. /Инээв/ Тийм амархан бас харгис мэс ажилбар гэж бодохгүй байна. Толгойг дангаар нь авахгүй нурууны ястай хамт биенээс салгаж авна. Тэгээд нурууны яс, толгойгүй бие дээр байршуулах болно. Та гайхах хэрэггүй. Би энэ бүхнийг зохиогоогүй. Эмч л тэгэж хэлсэн юм.

 

-Танаас өөр хүн ийм төрлийн хагалгаанд орох байсан бол?

-Хэрвээ би биш өөр хүн энэ хагалгаанд орохоор яригдаж, энэ тухай хэвлэлээр ярьж байхыг сонссон бол би их гайхах байсан.

 

-Та төсөөл дөө. Хагалгаа амжилттай болоод таны тархи бүх биеийг тань хэвийн удирдаад л, хоёулаа сайхны тухай ярья?

-Би хамгийн эхэнд далайн эрэг рүү явж, усанд сэлэхийг хүсч байна. Мөн халуун шоколадтай кофе гартаа бариад гудамжаар алхахыг хүсч байна. Мөн гэр бүлийхэнтэйгээ цасаар байлдаж, ээжийгээ үүрээд цэцэрлэгт хүрээлэнгээр тайван гэгч нь алхахыг хүсч байна. Энэ тухай байнга зүүдэлдэг. Би зүүдэндээ амьдрахыг хүсэхгүй байна.

 

-Хагалгааны нийт зардал 7.5 сая фунт стерлинг. Төлбөрөө хаанаас олох төлөвлөгөөтэй байна?

-Анагаах ухааныг хайрладаг, хүндэлдэг хүмүүсийг туслана гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Baga bhdaa Erdemten Doueliin tolgoi gj nom unshisnaa sanchlaa
2015-04-24
Зочин:
энийг яаж үхэхийг хүлээх хэрэг гарлаа
2015-04-11
зочин:
дэмжиж байна
2015-04-10
amka:
gol ni vr dvn
2015-04-10
Guest:
Herwee amjilttai bolwol bas l sonin yum boloh bhdaa. Hamgiin tvrvvnd Stephen Hawking iig hagalagaand oruulah heregtei
2015-04-10
зочин:
дэмжиж байна
мундаг:
Бидэнд үр дүн г хүлээх л үлдлээ
2015-04-10