Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх өдөр
2015-04-10

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна. 

 

Өнөөдөр 11:00 цагт "Эрх чөлөөний талбай"-д “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг зохион байгуулна. Мөн “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ, тус газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100 мянгаас доошгүй дэмжигчдэд танилцуулан, гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа билээ. “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т оролцож энэ үйл ажиллагаанд нэгдээрэй.

 

Энэ өдөр нь НҮБ-аас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог юм.

 

Б.Хүлэг


 

Shuud.mn
Сонин хачин