МАН санал асуулгын төслөө Засгийн газарт хүргүүлжээ
2015-04-10

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж  сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулгаар шийдэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

 

Тус нам аль нэг нам сонгуулийн тогтолцоог санал болгож, давамгай байдлаар шийддэг биш Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу ард иргэд өөрсдөө шийдэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Цэвэр мажоритор,  эсвэл холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах уу гэсэн хувилбараар  ард иргэдээс санал аваад Сонгуулийн тухай хуульд үр дүнг нь тусгах аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хн хн:
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийн шинэчилсэн төсөлд иргэдийн саналыг авахыг санал болгоогүй мөртлөө, намынхаа эрх ашгийг бодож УИХ-ын сонгуульд зөвхөн намаасаа олон хүн сонгогдуулахын тулд сонгуулийн тогтолцоонд ард түмний санал авна гэж тэнэгтддэг байна шдээ. Монголчуудыгаа юу ч ойлгодоггүй малынхаа бэлчээрээс холддоггүй, тэнэг гэж доош нь хийж байна шдээ. МАН ийм л нам шдээ. Сонгуулийн тогтолцоогоо өөрсдөө тогтоож чадахгүй, чадамжгүй ийм Их хурал, улс төрийн нам байх хэрэг байгаа юм уу. Сонгуулийн тогтолцоог ойлгохгүй, бий болгож чадахгүй ийм улс төрийн нам төр, засгийн эрхийг барих хэрэг байгаа юм уу. Ер нь Монголд боловсролтой хүн хэрэгтэй болохоос нам хэрэггүй. Намууд дэлхийгээс зайлвал таарна.
2015-04-10
Зочин:
Хамгийн зөв гарц
2015-04-10