Ойн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
2015-04-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ойн тухай, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн тайланг сонсоно. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталлаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргасан юм. Ерөнхийлөгчийн тайланг сонсохтой холбогдуулан УИХ-ын дэгийн хуульд хэрхэн зааснн байдаг, хугацаа хэр үргэлжлэх зэргийг асууж байлаа. Гишүүн Г.Баярсайхан “Ерөнхий сайд мэдээлэл хийхэд 1.30 цаг байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх хугацааг ч гэсэн үүнтэй адилтгаж өгвөл ямар вэ? гэсэн горимын санал гаргалаа. Түүний саналыг үдээс хойш Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх үед санал хураалт явуулахаар тогтов.

 

Ингээд Ойн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ойн тухай хуулийн төслийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцуулж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин