“Google”-ийн ухаалаг үйлчилгээнүүд

“Google”-ийг олон нийт хайлтын систем хэмээн андуурдаг. Тэгвэл тус компани хайлтын системээс гадна амьдралд хэрэгтэй, хүмүүсийн цагийг хөнгөвчилсөн үйлчилгээг санаачилжээ. “Та биднийг сонго. Бид таны өмнөөс хөдөлье” гэх уриатай тус компанийн ухаалаг бас хэрэгтэй үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг хүргье.
Та “Google Scholar”-ийн тусламжтай уншихыг хүссэн ч олдохгүй байгаа ном, сурах бичиг зэргийг олж болно. Шинжлэх ухаан, уран зохиол, технологи, хоол хүнс гэх мэт олон төрлийн номыг хайх боломжтой. Та хайхыг хүссэн номоо зохиолчийн нэрийн хамт бичихэд л хангалттай.
“Google Business View”-ийн тусламжтайгаар өөрийн гэр болон ажлын байрны зургийг 360 хэмийн зураглалтайгаар “Google Map”-д байршуулж, сурталчилгаа хийх боломжтой.
“Google Keep” бол төлөвлөгөө хийх, ажлын жагсаалтаа гаргах, түүнийгээ эргэн санахад зориулагдсан үйлчилгээ юм. Та өдөр бүр шинэ тэмдэглэл хөтөлж, хооронд нь ялгахын тулд өнгө өнгөөр ялгах боломжтой. Энэхүү үйлчилгээг тэмдэглэлийн дэвтрийн сайжруулсан хувилбар гэгддэг.
Google Inbox
“Google Inbox” үйлчилгээг сонгож, бүртгүүлснээр та и-мэйлүүдээ чухал ба чухал бус гэдгийг ангилах боломжтой юм.
“Google Crisis Response” нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул ослоос сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухайд нь дамжуулдаг юм. Хамгийн боловсронгуй үйлчилгээ ч гэгддэг.
Энэ нь “Google Crisis Response” үйлчилгээтэй бага зэрэг төстэй боловч байгалийн гамшиг болон дайны үеэр сураггүй алга болсон иргэдийн эндээс хайж, мөн мэдээлэл байршуулах боломжтой.
Google Correlate
“Google Correlate” нь статистик мэдээллийг үйлчилгээ. Эндээс хүссэн сэдвээрээ хайлт хийх боломжтой. “Google”-ээс ямар үгс хамгийн их хайгдсан вэ гэх мэдээлэл, баримтын график харьцуулалтыг эндээс үзэж болно.
Google Goggles
Та ухаалаг утсандаа энэхүү аппликейшнийг суулгаснаар хаа яваа газраасаа мэдээлэл авах боломжтой. Жишээлбэл та хаана явж байгаа газрынхаа зураг эсвэл олон хүн мэдэх хөшөө, байшингийн зургийг авч улмаар хайлт хийснээр холбогдох мэдээ зэргийг авах боломжтой.
Тус үйлчилгээний тусламжтайгаар өөрийн вебсайт, блог зэргээ хөгжүүлэх боломжтой.
Энэхүү үйлчилгээ багш болон олон нийттэй харилцдаг хүмүүст зориулагдсан. “Google Classroom”-ийн тусламжтай сурагчидтайгаа онлайнаар холбогдож, мэдээлэл солилцох боломжтой юм.
Архивын санд нь маш олон төрлийн зураг болон зураачдын мэдээлэл багтсан байдаг. Энэхүү үйлчилгээг уран зураг сонирхогчдод тусгайлан зориулсан аж. Та зургийнхаа нэрийг хайхад зургийн утга санаа болон зураачийнх нь талаарх мэдээлэл хамт гарч ирдэг.
Google Shopper
Та энэхүү үйлчилгээний тусламжтай худалдан авалт хийхээсээ өмнө авах гэж бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг урьдчилан авах боломжтой. Мөн дуу хоолойгоор сонирхсон барааныхаа мэдээллийн авч болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ