Мэргэжилтэн солилцооны талаар ярилцав
2015-04-10

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд Найрамдах Киргиз Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Канайым Бактыгуловаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Түүнчлэн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит II хуралдааны протоколд тусгагдсан худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудын хэрэгжилтийн асуудлаар энэ үеэр хэлэлцлээ. Мөн хоёр улс хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэн солилцооны талаар тус тус санал солилцов.

Shuud.mn
Сонин хачин