Эверестийг нүхэлж төмөр зам барина
2015-04-10

 

Хятадууд Эверест уулыг нүхэлж, Хятад-Балбыг холбосон төмөр зам тавихаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Цинхай-Түвдийг холбосон төмөр замыг Катманду хүртэл сунгах саналыг Балбын талаас тавьсан” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

 

Төмөр замыг өргөтгөх ажил 2020 оны есдүгээр сард албан ёсоор дуусч, нээлтээ хийх гэнэ. “Хятад, Балбыг холбосон төмөр зам барихын тулд Эверест уулыг нүхэлж, урт туннель ухах шаардлагатай. Туннель ухахад хүн хүчээс гадна их хэмжээний мөнгө шаардлагатай” гэж төмөр замын мэргэжилтэн Ванг Менгши ярьжээ.

 

Хятадууд төмөр зам барихаас гадна тус бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт цогцолборыг ашиглаж, жуулчдын төв бүс байгуулахаар болжээ. Энэхүү төмөр замыг барьснаар Хятад-Балбын хоорондох аялал жуулчлал, худалдаа наймааны харилцаагаа өргөжихийг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.

 

Эверест уулыг нүхэлж, төмөр зам барихаар болсны дараа дэлхийн хүрээлэн байгаа орчны хамгаалагчид дургүйцлээ илэрхийлж, дэлхийн хамгийн өндөр, тэгш өндөрлөгийг сүйтгэх нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно. Мөн нүх гарахын тулд тэсрэх бодис ашигласнаар уулын жижиг хэсгүүд нурах эрсдэлтэй гэдгийг сануулжээ. Байгаль хамгаалагчид НҮБ-ын удирдлагуудыг энэ асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Би:
Сайхан юмаа дэлхийн чадалтай улсууд. Гэтэл манайх нарны гүүр бариулах гэж 2,3 жил болж байдаг. Дэлхийн хөгжилөөс хэдэн 1000 жилээр тасарчихсан юм бэ манайхан чинь
2015-04-11