Ц.Элбэгдорж: Ганц минийх биш олон хүний бүтээлцсэн ажил
2015-04-10

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн тайланг сонсох юм. Дараагаар нь Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах юм. Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсон хэлэлцэхэд тодорхой хугацаа заагаагүй байна. Тиймээс  Г.Баярсайхан гишүүн “Ерөнхий сайдын мэдээллийг сонсоод хэлэлцэхэд  1.30 цаг хугацаатай. Тиймээс Ерөнхийлөгчийн тайланг дээрх хугацаанд хэлэлцье” гэсэн горимын санал гаргалаа.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хуулинд ямар нэг хугацааны хязгаарлалт байхгүй нөхцөлд гишүүд нь асуултаа асуугаад явна биз. Үүнд хугацаа оруулахгүй. Ганц удаа  Ерөнхийлөгч УИХ-ын төлөөллийн байгууллагаар дамжуулж ард түмэндээ тавьж байхад хугацаа заагаад хэрэггүй.

 

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо жил бүр тайлангаа тавьдаг. Ерөнхийлөгч ард түмэндээ тайлангаа тавих нь УИХ-аар дамжиж хэрэгждэг. Тиймээс цензургүй ярих үе нь энэ болов уу гэж бодож байна. Анх удаагаа тайлан тавьж хэлэлцүүлж байгаа энэ үед цагийн хязгаар тавих шаардлагагүй байх.

 

 

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-Бид Үндсэн хуулиа барих ёстой. Анх удаа Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа сонгоё гэж байна.   Ерөнхийлөгч өөрийнхөө саналаар тайлангаа сонсгоё гэж байна. Түүнээс бус бичгээр тайлангаа өгдөг. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу эрхээ эдэлж оруулж ирж байна. Тийм учраас би Г.Баярсайхан гишүүний гаргасан

саналыг олонхиороо хэлэлцэх ёстой. Энэ бол цэвэр Үндсэн хуулиар зохицуулах зүйл хэмээн тус тус саналаа хэлсэн юм.

Үүний дараагаар Г.Баярсайхан гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэнгүй. Тиймээс чуулганы хуралдааны ердийн горимоор буюу  17.00 цаг хүртэл үргэлжлэхээр боллоо.

 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд болон ард түмэндээ тайлангаа тавьж байна. Ерөнхийлөгч тайлангийнхаа эхэнд “Миний ярих ажил ганц хүний ажил биш, олон хүний хийсэн бүтээлцсэн ажил. Олон хүний санаачилсан зүйлийг дэмжихэд чиглэх болно гэж байлаа. Тиймээс  тэдний санаачилсан бүтээсэн ажил юм” гэдгийг онцоллоо.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ддд:
Ааа чий муу хошигруулагч битгий хуцаа донгос...
2015-04-11