Заян Малик хамтлагаасаа гарчээ
2015-04-10

 

Британийн “One Direction” хамтлагийн гишүүн 22 настай Заян Малик албан ёсоор хамтлагаа орхиж буйгаа твиттерээрээ мэдэгдсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж би соло уран бүтээлч болж байна. Найзууддаа баярлалаа. Амжилт хүсье” гэж жиргэжээ.

 

Энэхүү жиргээний дараа хамтлагийн фэнүүд Заянаас “Яагаад хамтлагаасаа гарч байгаа юм бэ” асуухад “Шинэ сорилттой нүүр тулсан” гэж хариулжээ. Өнгөрсөн сараас эхлэн “One Direction” хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа юм. Аялан тоглолтод эрүүл мэндийн шалтгаанаар Заян оролцоогүй хэмээн агент нь мэдээлсэн билээ.

 

Уг мэдээллээс 10 хоногийн дараа Заяныг хамтлагаасаа гарч магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан ч өнөөдрийг хүртэл дуучин болон агентын аль аль нь мэдээлэл хийгээгүй юм. Заян хамтлагаа орхиж буй мэдээллийг продюссер Саймон Коуэлл баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин