Долоон хуулийн төсөл өргөн барилаа
2015-04-10

УИХ-ын дарга З.Энхболдод долоон хуулийн төсөл өргөн барилаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

 

Мөн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Xuuxdeer ajil xiilgexee boli.Daraa ni Xuuxdiin erxiin konventsd or.
2015-04-11