Дарханы ДЦС олон улсын стандарт нэвтрүүллээ
2015-04-10

“ДДЦС”ТӨХК нь үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд техник технологийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж, хяналт удирдлагын систем,орчин үеийн програм хангамж зэргийг нэвтрүүлжээ. Тиймээс Үндэсний Стандартчилал хэмжил зүйн газраас  ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны сертификатыг олгожээ.  

 

Ингэснээр Монгол улсын Эрчим хүчний салбарт эрчим хүчийг үйлдвэрлэгч эх үүсвэр компаниудаас Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага болж буй аж.

Shuud.mn
Сонин хачин