Бүлэглэн дээрэм хийсэн этгээдийг барив

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Шинэ иргэншил" сургуулийн гадна дээрэм хийж, хүүхдүүдийн эд зүйлийг дээрэмдсэн этгээдийн цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлжээ.
Өчигдөр тус сургуулийн гадна СХД-ийн хоёрдугаар хоронд оршин суух 19 настай С бусадтай бүлэглэн, 17 настай, эрэгтэй С, 16 настай эрэгтэй Н нарын гар утас, мөнгө эд зүйлийг дээрэмдсэн байжээ. Уг хэргийг ЧД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ