Буудлагын Дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чанвон хотноо өчигдөр эхэлсэн. Энэ цомын тэмцээнд 68 орны 571 буудагчид Рио-2016 олимпийн эрхийн төлөө 10 дасгалд цэц мэргээ сорих юм.
Тэмцээний эхний өдөр 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн манай тамирчин ОУХМ Б.Бишрэл 54, ОУХМ Х.Бямбабаатар 60, ОУХМ Н.Баяраа 75 байрт тус тус шалгарсан байна. Энэ дасгалд нийт 98 тамирчин өрсөлдсөнөөс Унгарын буудагч, дэлхийн аварга Петр Сиди түрүүлж, Хятадын буудагч дэлхийн аваргын мөнгөн медальт Ян Хаоран, олимп, дэлхийн аварга Чү Кюүнан нар удаах байруудад шалгарчээ.
Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Мөнхзул, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, Т.Баярцэцэг, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, ОТөгөлдөр нарын 11 тамирчин өрсөлдөж байна.
Тамирчдад амжилт хүсье.
Б.Бэхи
Уншиж байна |