Дуучин Жастин Бибер энэ ондоо багтаан хуримаа хийхээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүйт бүсгүйгээрээ реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендел Женнерийг сонгожээ.
Бибер инстаграмдаа Кенделтэй авахуулсан зургаа байршуулаад “Хөөрхөн байгаа биз. Миний ирээдүйн гэргий. Миний саналд хараахан хариу өгөөгүй байна. Би гэр бүл, бат бөх харилцааг хүсч байна” гэж бичжээ.
Биберийн инстаграм дахь мэдээллийг дараа Кендел “Би хэдийнэ зөвшөөрчихсөн шүү дээ” гэж жиргэжээ. Тэднийг байнга холбон бичдэг Кендел үргэлж үгүйсгэдэг билээ. Бибер, Селена нарыг салсан шалтгааныг Кендел хэмээн хэвлэлүүд мэдээлдэг.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |