“Үндэсний баялаг” нээлтээ хийлээ

Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Тэгвэл үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Үндэсний баялаг ” уран сайхны кино энэ сарын 10 нд буюу өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийлээ.
Тус бүтээлийн хувьд залуу уран уран бүтээлчийн ур авъяас, хөдөлмөр шингэсэн ажилласан гэдгээрээ онцлог аж. “Үндэсний баялаг” кинонд МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээжээ.
Киноны ерөнхий найруулагчаар Б.Бодьбаатар, зохиолч, найруулагчаар А.Алтанхуяг, продюсераар Д.Үүрдмандах нар ажиллажээ. Харин кинонд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, залуу жүжигчин Б.Номин, Б.Бодьбаатар, David Vincent Sarcent нар тоглосон байна. Киноны дууг “Мотив” хамтлаг “амилуулсан” байна.
Кино нээлтийн үеэр МУГЖ Ц.Төмөрбаатар ““Үндэсний баялаг” кино бусдаас арай содон учраас би тоглосон. Та бүхэн таалан соёрхож, үзээрэй. Нэгийг бодуулж, хоёрыг тунгаах болно” хэмээсэн юм.
Харин уг киноны тухай залуу жүжигчин А.Алтанхуяг ярихдаа “Өнөөдөр монголын нийгэмд уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг киногоороо харуулахыг зорьсон” хэмээн танилцуулсан юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ