Олон улсын сансрын нисэгчдийн өдөр

Хүн анх сансарт ниссэн өдрийг Олон улсын сансрын нисэгчдийн баяр болгон тэмдэглэдэг. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисэгч Ю.А.Гагарин «Восток» хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.
Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ