Раул Кастро, Обама нар уулзав
2015-04-12

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Панамад болсон чуулга уулзалтын үеэр Кубын тэргүүн Раул Кастротой уулзсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Тэд 2013 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэхээр тус улсад ирэх үедээ анх удаагаа уулзсан юм. “Энэхүү уулзалт санамсаргүй, гэнэтийн, албан бус уулзалт байсан” хэмээн Обамагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр хоёр удирдагчийн уулзалтыг албан ёсны анхны уулзалт байсан гэдгийг Цагаан ордноос мэдээлэв.

 

Ийнхүү 60 жилийн дараа Куба, АНУ-ын удирдлагууд түүхэн уулзалт хийжээ. Тэд уулзалтаар өнгөрсөн оны сүүлчээр хэрэгжиж эхэлсэн дипломат харилцааг сэргээсэн асуудлаар ярилцсан байна. Кастро хоёр улсын харилцаанд дахин сэв суухаас сэргийлж, нэг нэгнээ хүндэтгэсэн шийдвэр гаргахаа Обамад сануулжээ. Энэхүү саналыг Ерөнхийлөгч хүлээн авчээ.

Ирэх есдүгээр сард Раул Кастро АНУ-д төрийн айлчлал хийхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
canaa:
ANU.n horongo oruulbal Kuba mash ih baylagatai uchir asar hurdan hogjino.manaihaniig bodbol...
2015-04-12