Төрсөн өдрөө фэнүүдтэйгээ тэмдэглэв
2015-04-12

 

Дуучин, жүжигчин Женнефир Лопез 45 нас хүрсэн тухай гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотноо байрлах “Hakkasa” гэх шөнийн клубт фэнүүдтэйгээ тэмдэглэсэн байна.  

 

Лопез төрсөн өдөртөө инстаграм, фэйсбүүкээр байнга холбогдож, урам хайрладаг 100 гаруй фэнээ урьжээ. Төрсөн өдрийн үдэшлэг 7-8 цаг үргэлжилсэн байна. Лопез төрсөн өдөртөө цугларсан хүмүүст талархалаа илэрхийлээд “Нас бол тоо. Би хэдий 45 хүрч, тавхан жилийн дараа 50 нас хүрэх ч сэтгэлээр унахгүй байна. Эмэгтэйчүүдийн жинхэнэ аз жаргал 45 наснаас эхэлдэг гэдэгт итгэлтэй байна. Төрсөн өдрөөрөө хэн нэгнээр тэврүүлж, халуун үнсэлтийг нь мэдэрч чадахгүй байгаа ч харамсахгүй байна” гэж хэлжээ.

 

Дуучин бүсгүйг 2012 оноос болзож, өнгөрсөн сард салсан бүжигчин Каспар Смарттай эргэн нийлсэн хэмээн мэдээлж байсан. Үдэшлэгт уригдаагүй Каспер “Баярын мэнд” гэж твиттертээ жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин