“Янжинлхам” яруу найргийн наадам болно
2015-04-13


МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам ирэх ням гаригт буюу энэ сарын 18-нд болох гэж байна. Тус наадам МУБИС-ийн А зааланд 12 цагаас болох аж.

Шагналын сангаараа “Болор цом” яруу найргийн наадмын дараагаар орох тус наадмаас Монголын нэртэй найрагчид төрөн гарсан байдаг.

Тухайлбал Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын нэртэй найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг нэлээд өндөр шагнал хүлээж байгаа бөгөөд байр эзэлсэн найрагчдын шүлгийг сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгээр олонд таниулах гэнэ.
 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин