Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
2015-04-13

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Боловсролын үнэлгээний төв  энэ жилийнхээ элсэгчдийг хоёрдугаар сарын 9-нөөс eec.mn цахим хаягаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд шалгалт өгөх нэг хичээлийн бүртгэлийн хураамж  5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байна. Шалгалтын бүртгэлээ цуцлах тохиолдолд хураамжийн 70 хувийг  эргүүлэн олгоно.

Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд хураамжийн мөнгийг  эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй гэдгийг албаныхан хэлж байна. Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ жилийнхээ шалгалтын хуваарийг гаргасан байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт түүхийн хичээлээр эхлэх нь.


06 дугаар сарын 18
10:00-11:20     Монгол улсын түүх
13:00-14:40     Хими
16:00-17:20     Англи хэл


06 дугаар сарын 20
08:30-09:50     Газар зүй
11:30-13:10     Математик
14:30-15:50     Биологи
17:10-18:20     Монгол хэл


06 дугаар сарын 21
08:00-09:40     Физик
11:30-12:50     Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40     Орос хэл

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин