Хилари сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдэв
2015-04-13

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, тэргүүн хатагтай Хилари Клинтон 2016 онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ. Тэрбээр өчигдөр “NBC” телевизээр дамжуулан “Би албан ёсоор сонгуульд өрсөлдөж буйгаа мэдэгдэж байна. Би үргэлж ялагч байхыг хүсдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд ялагч болохыг хүсч байна. Надад саналаа өгч, шинэ Америкийн төлөө нэгдэцгээе. Миний сонгуулийн кампанит ажил өнөөдрөөр эхэлж байна. Энэ улсыг эмэгтэй хүн удирдах цаг нь нэгэнт болсон” хэмээн ярьжээ.

 

Түүний нэр хүнд болон сонгуульд ялалт байгуулах нэр дэвшигчдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. “Бусад нэр дэвшигчдийг бодвол Төрийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллаж, мөн Тэргүүн хатагтайн албыг хашиж байсан учир улс төрийн мэдлэг харьцуулашгүй өндөр” хэмээн “AFP” агентлаг мэдээлжээ.

 

Хилари Клинтон 2009 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч намын гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар өнөөгийн төрийн тэргүүн Барак Обамад ялагдал хүлээсэн юм. Обама өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэхдээ “Хилари Клинтонг шилдэг удирдагч байж чадна” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин