Н.Лүндэндорж Засгийн газарт албан бичиг хүргүүллээ
2015-04-13

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шүүх байгууллагын тогтолцоог өөрчилж, тойргийн системд шилжүүлэн жил гаруй болсон.

Иймд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар шүүхийг долдугаар сарын 1-нээс эхлэн хуучин хэвэнд оруулах шийдвэр гаргаад байгаа.

 

Энэхүү шийдвэрийг шүүх байгууллагын  дунд судалгаа явуулахад ихэнх шүүгч нар эсэргүүцсэн төдийгүй тойргийн системийг хэвээр үлдээхийг 87 хувь нь дэмжсэн юм.

 

Тэгвэл ШЕЗ-аас шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газартай зөвшилцөхөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин