Ханхүүгийн хуримд 5.4 сая ам.доллар зарцуулжээ
2015-04-13

 

Бруней улсын хаан Хасанал Булкианы хүү, ханхүү Абуль Малик энэ амралтын өдөр 31 настайдаа хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 22 настай Хажи Болкиан гэх бүсгүйтэй хуримаа хийсэн байна. Хуримын ёслол хааны ордны их танхимд болсон бөгөөд нийт 5.4 сая ам.доллар зарцуулжээ.

 

Зөвхөн гүнжийн титэм болон гуталд нь 100 мянган ам.доллар зарцуулсан байна. Хосууд хааны ордонд амьдарч, улсын ажилд оролцохоор болжээ. Дэлхий хамгийн тансаг ордон хэмээгддэг Бруней улсын хааны ордон нийт 1788 өрөөнөөс бүтэх бөгөөд 100 машины гражтай юм.

 

Өнгөрсөн 2013 онд Бруней улсын гүнж Хажа Хафизах Сурул Болик хуримаа хийсэн юм. Гүнжийн хуримыг 5.1 сая ам.доллароор хийсэн бол угсаа залгамжлах ханхүү Мухамед Расайгийн хуримыг долоон сая ам.доллароор хийж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин