Д.Чулуунбаатар: Монголчууд хор идэж байна
2015-04-13

 

Манай улсын өнөөгийн хүнсний аюулгүй байдлын талаар сүүлийн үед хийсэн судалгаа, шинжилгээнүүдийн дүгнэлт болон Засгийн газарт Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьсантай холбогдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатартай ярилцлаа.

 

 

-Хүнсний ногоо, жимс, жимсгэнээс пестицид хэмээх химийн хорт бодис илэрсэн тухай өнгөрсөн жил танай байгууллагаас мэдээлэл хийж байсан. Түүнээс хойш дахин судалгаа хийхэд байдал өөрчлөгдөхгүй хэвээр байна гэв үү?

-2010-2014 онд мэргэжлийн байгуул­лагуудын хийсэн судал­гаа шинжилгээнээс харахад ялангуяа жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооноос химийн хорт бодис илэрсээр байна.

Тиймээс энэ талаар дахин дахин ярихаас аргагүй байгаа юм.  Жишээ баримттай ярья. МХЕГ-ын төв лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ШУА-ийн хөрс судлалын лабораториудаас 2010-2012 онд Улаанбаатар хот, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар аймагт “Импортын өргөн хэрэглээний хүнсний зарим бүтээгдэхүүнд хүнд металл, пестицидийн үлдэгдэл, эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ” гэсэн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар зах зээлд худалдаалагдаж байгаа импортын 20 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 899 дээжээс 16 төрлийн пестицид, найман төрлийн хүнд металлын үлдэгдэл илэрсэн байдаг. Тухайлбал, нийт дээжийн 27.6 хувьд найман төрлийн пестицидийн үлдэгдэл илэрсэн, үүнээс флусилазолын үлдэгдэл нь ДЭМБ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан Хүнсний эрхзүйн комиссоос баталсан хүний биеийн нэг долоо хоногт хүлцэх тунтай тэнцүү буюу эрүүл мэндэд эрсдэл учруулах төвшинд байгааг тогтоосон байдаг. Хүнд металлын бохирдлоор импортын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариан, сүү, сүүн, мах, махан бүтээгдэхүүн, цай, хоол амтлагч зэрэгт хийсэн шинжилгээгээр дээжийн 60.7 хувьд хар тугалга, 32.2 хувьд кадьми болон цайрын үлдэгдэл стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд эрсдэл үзүү­лэх төвшинд хүрсэн байгааг судал­гаагаар нотлон харуулсан. Би ин­гэж өмнөх тоо баримтыг дур­даад байгаа нь химийн бодис өмнө нь ч илэрч байсан, одоо ч илэрч байгааг хэлэх гээд байгаа юм.

 

 

-Импортынхоос гадна дотоодод тарьж ургуулсан жимс, хүнсний ногооноос пестицид илэрч байсан. Тухайн үед нийгэмд худал мэдээлэл цацлаа гэж танай байгууллагыг багагүй буруутгасан шүү дээ. Дотоодын хүнсний ногоо, жимс жимсгэнэд  дахин судалгаа хийж үзсэн үү?

-2013 онд ЭМШУИС-ийн профессорын баг дотоодын болон импортын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэд пестицидийн үлдэгдлийн агууламжийг тодорхойлох судалгаа хийсэн. Пестицид илэрсэн. Манай байгууллагаас тэр судалгааных нь дүгнэлтийг олон нийтэд мэдээлсэн юм. Гэтэл шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, худал мэдээлэл цацлаа гэж төр засгийн мэргэжлийн байгууллагууд бидний эсрэг дайралт хийсэн. Тэгвэл дараа жил нь буюу 2014 онд манайдаа хамгийн урдаа барьдаг, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуй, хими, хор судлалын лабораторид өндөр нарийвчлалын шинжилгээний аргаар Төв, Дархан-Уул аймгийн зарим иргэн, аж ахуй нэгжийн ургуулсан хүнсний ногооны дээжинд шинжилгээ хийсэн. Ингэхэд бөөрөнхий болон салатны байцаанд циперметриний хэмжээ өндөр хувьтай гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн иргэн О, Б, З нарын төмс, луувангаас авсан дээжинд делтаметрин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байгааг тогтоосон байна. Энэ судалгаа шинжилгээ бол 2013 онд хийсэн судалгаанаас хамрах хүрээгээрээ 50 хувьд нь хүрэхгүй. Тэгэхээр 2010 оноос хойш хийсэн судалгааны дүнгээр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс авсан дээжнээс жил дараалан пестицид гэх химийн хорт бодисын үлдэгдэл илэрсээр байгаа юм.  Тэгэхээр  өмнө нь ч энэ асуудал байсан, одоо ч байсаар байгааг мэргэжлийн байгууллага, тэр дундаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораториуд батлаад байна шүү дээ. Хүнсний аюулгүй байдал зөвхөн хүнсний ногоон дээр ч байгаа юм биш. Ундны ус, махан дээр ч илэрч байна.

 

 

-Ундны устай холбоотой ямар судалгаа байгаа вэ?

-МХЕГ-аас 2010-2012 онд хийсэн судалгаагаар говийн аймгуудын 30 гаруй сумын иргэдийн хэрэглэж байгаа ундны усанд химийн хорт бодисын агууламж, 2012 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн иргэдийн ундны усанд магни, Өмнөговь, Төв, Говьсүмбэр аймгийн иргэдийн ундны усанд нитрит, Дорнод, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, аймгийн иргэдийн ундны усанд төмрийн агууламж стандартад зөвшөөрсөн хэмжээнээс их буюу эрүүл ахуйн шаардлага хангахгүй гарсан. Мэргэжлийн байгууллагууд судалгааныхаа дүнг тухайн үед Засгийн газарт  танилцуулсан. Одоо хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

 

 

-Нөөцийн махны хувьд ямар асуудал байгаа вэ. Төрөөс зохион байгуулдаг арга хэмжээний нэг шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд нийслэл, хот суурин газрын хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан бэлтгэн нөөцөлж байгаа нөөцийн мах  хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7, 10 дугаар зүйл, Махны хяналтын дүрэмд заасан махыг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж, хүнсний хэрэгцээнд нийлүүлэх заалтыг зөрчсөөр байгааг хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг ченжийн хөдөөнөөс бөөнөөр нь авчирсан махыг бөөндөж аваад складанд хадгалчихаад нөөцийн мах гээд худалдаалаад байна. Энэ нь өөрөө хууль дүрмээ зөрчөөд байгаа юм. Манайхаас мах импортлох сонирхолтой улс орнууд хүртэл Монголын мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гээд авахгүй байгаа. Харин бид өөрсдөө тоохгүй хэрэглээд байна. Дээрээс нь манай улсын зарим аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа болон импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хаяг, шошгоны зөрчил илэрсээр байна. Өчигдөр телевизээр гарч байсан. Хугацаа, орц найрлагыг нь өөрчилдөг гэж. Дээр нь төөрөгдүүлсэн шошготой хүнсний бүтээгдэхүүн байсаар байна. Ялангуяа давс, ундаа, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн. Цэвэр тараг, цэвэр сүү л гэнэ. Хуурай сүүний найрлагатай л байдаг. Монгол давс гэчихээд Хятадад үйлдвэрлэсэн байх жишээний. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудыг зөрчөөд байна. Ийм аюул биднээр зогсохгүй дэлхийд ч байсаар байна. Хүнсний аюулгүй байдал алдагдсаныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тийм ч учраас Олон улсын хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд  2015 оныг хэрэглэгчийн эрүүл хооллох эрхийг хамгаалъя, иргэдийг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангая гэсэн нэг ижил агууллгатай зорилт дэвшүүллээ. Энэ бол Америкт ч хамаатай, Хятад ч хамаатай, Монголд бүр ч хамаатай.

 

 

-Танай байгууллагаас бодлогын төвшинд ямар арга хэмжээ авахыг шаардаж байгаа вэ?

-Нэн даруй Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээч гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Манай улс Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуультай. Гэхдээ хууль, хөтөлбөр хоёр чинь өөр. Хөтөлбөр бол бүр нарийвчилсан, юу хийхийг нь тодорхойлсон үйл ажиллагааны баримт бичиг.

 

 

-Олон түмэн химийн бодисын хор хөнөөлийг нэг их сайн мэдэхгүй байх шиг?

-Мэргэжлийн байгууллага, лабораториуд бидний юу идэж байгааг нотлоод байна. Үүнээс илүү яах юм бэ. Яагаад пестицид энэ тэр гээд байнга яриад байна гэхээр, хүн хортой архи уувал газар дээрээ нас барна. Харин химийн бодистой хүнс, ногоог идвэл тэр даруйдаа нэг их мэдэгдэхгүй. Байнга ийм баталгаагүй хүнс хэрэглээд  яваад байвал яваандаа хоол боловсруулах эрхтэн, элэг, цөс болон тархи мэдрэлийн системийг гэмтээдэг аюултай. Эрдэмтдийн судалгаагаар хорт хавдар, халдварт өвчний өвчлөл жилээс жилд эрс нэмэгдэж байна. Энэ нь үүнтэй холбоотой. Өмнө нь нэг, хоёр, гуравдугаар эмнэлэгт оочер ихтэй байсан бол, одоо Хавдрын эмнэлэг рүү энэ оочер шилжчихсэн. Ийм учраас манай холбоо өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн хувьсгалыг эхлүүлсэн. Өнөөдөр монгол хүний эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсон. Монголчууд энэ дэлхий дээр экологийн цэвэр хүнс хэрэглэх эрхтэй цорын ганц үндэстэн гэж би боддог.

 

 

-Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдсанаар өөрчлөлт гарч байгаа гэж ярьцгаадаг?

-Яахав ганц нэг өөрчлөлт гарч байна. Гэхдээ хэрэгжилт нь асар удаан байна. Тухайлбал, хаяг шошгийн зөрчлийн асуудлыг хууль гаргаад бүрэн шийдэж чадахгүй байна. Хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг, хууран мэхэлдэг явдал байсаар л байна. Хүнсний ногоонд хор илэрсэн үү илэрсэн. Ундны усанд химийн хорт бодис байсан уу байсан. Нөөцийн гээд байгаа махыг бэлтгэхдээ хууль, дүрэм зөрчсөн үү зөрчсөн. Ийм учраас хатуухан хэлэхэд монголчууд хор идэж байна гэж хэлж болно.

 

 

-Ийм мэдээлэл хийхээр мэргэжлийн байгууллагууд та нарыг эсэргүүцдэг шүү дээ?

-Хэрэв бид өнгөрсөн жил худал юм ярьсан бол өнөөдөр хэн нэг нь  хариуцлага хүлээх байсан. Гэтэл тэгээгүй. Тухайн үедээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль хүчний байгууллагынхнаар биднийг шалгуулсан. Юу ч олоогүй. Харин хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой тэр байгууллагынхан нэр нүүр,  сандал ширээгээ хамгаалахын тулд л бидэн рүү дайрсан юм. Хэрэв бүх юм сайхан байсан бол яагаад дахиад хор илэрээд байгаа юм бэ. Хүнсний аюулгүй байдал ийм байхад юун Тавантолгой, Оюутолгой вэ.

 

 

-Та бүхэн шаардлагаа хаана, хаана хүргүүлж байна ?

- Засгийн газарт хүргүүлсэн тоохгүй байх шиг байна. Тийм болохоор УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвсэл, бие даагч, эмэгтэйчүүдийн бүлэгт бүгдэд нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжээч гэдэг хүсэлтээ өгсөн. Манай холбоо ганц энэ удаа ч ийм шаардлага тавьж байгаа юм биш. Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхий сайд байхад нь хүртэл ийм асуудал тавьж байсан. Ер тоогоогүй. Тэр нөхөр бол олон түмнийг боддоггүй зөвхөн амин хувиа боддог өөдгүй хүн байсан юм билээ. Бидний иддэг хоолноос хор илэрч байна ,арга хэмжээ аваач гэхээр нэр нүүрээ цэвэр авч гарахын тулд хууль хүчний байгууллагынхнаар бидний амыг таглуулчихаад өөрөө болохоор дугуйнаас унахаараа солонгос яваад эмчлүүлчихдэг тийм л нөхөр юм билээ. Эцэст нь төр засгаас хүсэх бас нэгэн хүсэлт байна. 2015 онд холбогдох байгууллагуудыг оролцуулсан судал­гаа шинжилгээг ундны ус, төмс, хүнсний ногоо, жимс жимс­гэнэ, үр тариа, гурил, нөөцийн махан дээр хийж, үр дүнг олон нийтэд танилцуулмаар байна.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.СОЛОНГО

Shuud.mn
Сонин хачин
Цогоо:
За ер нь тэгээд явж явж НҮҮДЭЛЧИН ахуй маань л байгаль, хүндээ хоргүй хамгийн шилдэг амьдарлын хэв маяг юм даа, Техник, технологийн дэвшил бүгд л хор, Гар утас, компьютер тархи самууруулж энерги сорно,
2015-04-15
Цогоо:
Хортой хүнс хэзээ ч шийдэгдэхгүй, Өөрийн гараар өрхийн хэрэгцээгээ хангах жимс, ногоо тарьж л шийдэгдэнэ,
2015-04-15
Цогоо:
Пестицид хэрэглэхгүй хүнсний ногоо ургуулна гэж байхгүй, Хорхойд идүүлээд дуусна, Харин хортон устгах химийн бодисоо технологийн дагуу цаг хугацаанд нь хэрэглэх хэрэгтэй, Тэгвэл хорны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээндээ очно,
2015-04-15
zochin:
Ene huniig l ih hurald gsrgsh heregtei baina shii dee. Iim yum yaridag hun hezee ch uurchlugduhgui, uur yumaar zanimaldahgui, zarchimdaa unench baina watch dog gj eniig heldeg baih
2015-04-14
зочин:
ээ чааваас одоо л мэдэж байгаа юм шиг ...аль эрт 90-ээд онд л үрийн төмсөө хятадаас авч эхлэхэд зарим мэрэгжлийн хүмүүс Монголын газар шороог пестицит-ээр хордуулах нь гэж байсан засаг төр нь юун тэр бактери хүнсээ өөрсдөө бэлдээрэй гээд л ямар ч бодлогогүй орхисоны гай одоо гарч байна.Шар л бол монгол төмс гээд л үнэндээ хятадаас орж ирсэн яагаад шар болоод байгааг үл мэдэн идээд байгааг яалтай нь билээ???
2015-04-14
олдох:
ЗАМИЙН УУДИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ХЭДЭН БАЛАЙ АВГАЙ НАРЫГ ЯАРАЛТАЙ СОЛИХ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
2015-04-14
Иргэн:
Маш зөв, яаралтай шийдэх асуудлын тухай хөндсөн байна. Атрын 3-р аян нэрийн дор мөнгөний төлөө нүдээ ч ухаж мэдэх хүмүүс удаан үйлчилгээтэй хор тарьсаар борлуулсаар байгааг таслах цаг болсон.
2015-04-14
Zochin:
mongold ard olnoo boddog tednii tulu sana zovdog erh medeltenguud udriin od shig tsuun sh de. Ted yamar bidnii hereglej bga hunsiih heregleh bish gadaadaas tusgai hunsee avchirch iddeg gee biz de.Yamar ch uls hamgiin turuund hunsnii ayulgui baidlaa anhasrdag bol mongold alban tushaal huviin ambitsaa l nen terguund tavidag archaagyi nuhdiig bid bas har mashin songood bga yum chine. Odo bolie oo. Hordoj uheheese umni Namd ni bish jaahan ch gesen setgeltei hund ni sanalaa ugmuur bn shu.
2015-04-14
UB man:
Arhiig ni bitgii uuldaa. Am uruu chin tsutgaad baigaa bish.
2015-04-13
йбйбaas:
Harin tiim Odoo hyatad bish Oros gedeg yaduu hynaltgui oron hort huns arkhi uildverlej baigaa ni oruulj irj baigaa baraanaas ni haragdaj baina lee Unen heljee Yun tavan tolgoi Oyu tolgoi
2015-04-13
d:
oros bol hujaagaas dor yum hiij bna orosiin yum bitgii heregleerei!!!za ene tur zasagiin udirdlaguud bolon bayachuud bugd hunsee japan bolon batalgaatai hunstei uls ornoos avchruuldag tiim bolohoor oorsdoo iddeggui bhoor er toohgui ard tumen yu idej hordoj bgan ted nart padlii ch bgui,tegheer ard tumen oorsdoo l ene asuudlaaa tavij baij hamgiin chuhal hunsnii ayulgui baidliig nen turuun anhaarah heregtei shd,hariutsaj bgaa baiguulaguud ajlaa hiimeer yumaa hahuulind idegdcheed l neg ih ajil hiij bgaa yum shig yumnuud suugaad bh yum !!!!
2015-04-13
irgen:
vizagui bolsonoos hoish orosoos mash ih hemjeenii chanargui, hortoi hunsnii buteegdehuun, arhi orj irdeg bolood bn..uun deer yagaad anhaaral tavihgui bn aa?!
2015-04-13
UB man:
Arhiig ni bitgii uuldaa. Am uruu chin tsutgaad baigaa bish.