Махчин загасны дайралтад 13 настай хүү өртжээ
2015-04-13

 

Францын иргэн, 13 настай Элио Канестри гэх хүү Мадагскар аралд амарч байхдаа махчин загасанд бариулж, амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүү ганцаараа усны скитээр зугаалж байсан бөгөөд тэрээр аавынхаа үгийг үл тоон далайн эргээс холдсон байна.

 

Далайн эргээр амарч байсан хүмүүс хүүг дуудаж, махчин загас ирж байна хэмээн хашгирч, сануулсан ч хүү тэднийг яриаг сонсоогүй мэт цаашилсаар байжээ. Энэ үеэр махчин загас хүүгийн зүүн хөлнөөс нь хазаж, ус руу татахыг оролдсон ч аврагчид очиж амжсан байна. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтай нь шархаа дийлэхгүй амиа алджээ.

 

Энэхүү хэргийн дараа бүх жуулчныг далайн эргийг орхихыг сануулж, аврагчид махчин загасны байршилыг тогтоож, агнаж эхэлжээ. Энэ он гараад 11 жуулчин махчин загасны дайралтад өртөж, гурав нь амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин