Инээх эрхгүй амьдрал
2015-04-13

Бидний дунд инээмсэглэх эрхгүй хүмүүс амьдарч байна гэвэл та итгэх үү. Үгүй. “Битгий худал хэл” гэх байх. Тэгвэл байна. Гэртээ инээх, дуу аялах эрхгүй ээж, хүү хоёр бидний дунд аж төрж байж. Хүчирхийлэгч нөхөр, хойд эцгийн дарамтаас болоод шүү дээ. Олж уулзсан нь зөвхөн энэ. Магадгүй үүнээс далд хоёр, гурав бүр цаашлаад 20, 30 байхыг ч үгүйсгэхгүй.

 

Хэд хоногийн өмнө “15 настай хүү хойд эцгийнхээ дарамтаас болж гэрээсээ яваад сураггүй алга болсон. Хүүг харсан, түүнтэй тааралдсан хүн байвал хэлж өгч тус болооч” гэсэн зар фэйсбүүк хуудсаар олонд түгээгдсэн. Сайн мэдээ гэвэл хүү ээждээ эргээд иржээ. Муу мэдээ нь түүний хойд эцэг үнэхээр хүчирхийлэгч байж. Хойд эцгийн дарамтаас салах гэсэн хүү ээжийгээ айлгах гэж, түүнийг гэрээсээ явчихвал ээж, дүү хоёрыгоо араасаа нь хүрээд ирнэ гэж боджээ.

 

Үе тэнгийн нөхөд нь инээж хөхөрч, ижий, аавдаа эрхлэн байхад 15 настай хүү үргэлж дарамтлагч хойд эцгийн гараас хэрхэн холдох, ээж, дүү хоёрыгоо яаж хамгаалахыг бодож, дунд сургуулиа төгсөөд коллежид сурч хурдхан ажлын захад хүрэхээр төлөвлөж явна. “Хүчирхийлэлтэй орчинд байгаа ч би муу хүн болж төлөвшихгүй. Харин эндээс бушуухан холдож ээж, дүү хоёртойгоо сайхан амьдармаар байна. Тэгээд дэг журамтай, ёс зүйтэй цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлнэ” гэж ярих хүүгийн зөв ухааныг үнэлмээр. Бас түүнийг өрөвдөж, хайрламаар. Хүүхэд ямар буруутай гэж, ямар ч буруугүй тэднийг яагаад тамлаад байгаа юм бэ гэж хүчирхийлэгчдээс асуумаар, тэднээс хариуцлага нэхмээр.

 

Эхний амьдралдаа алдсан хүүгийн ээж архи уудаггүй, тамхи татдаггүй бидний хэлдгээр өнөө цагт ховор хүнтэй учирсандаа олзуурхаж гэр бүл болсон ч ийм хүчирхийлэгч байсныг нь мэдээгүй гэж халаглаж асан. Нэгэнт босгосон амьдралыг сүйрүүлэхгүйн тулд түүний гаргасан догшин, ширүүн авир төрх, аягласан хатуу, муухай ааш зан бүгдийг уучилж, тэвчиж ирснээ хэлсэн.

 

Тэрбээр нэгэн явдлыг ярихдаа хөршүүд, хүмүүсийн үзэл, мөс чанар их хувирсныг гайхаж байв. Түүнийг нөхөртөө зодуулаад тусламж хүсч, цагдаа дуудаж өгөхийг гуйхад “согтуу эхнэрээ нөхөр нь гэртээ оруулах гэж зовж байна даа” гэцгээгээд цагдаа дуудах хүн олдохгүй байсан. Гэхдээ нэг буянтан цагдаад хэлж аврагдсан гэж ярьсан.

 

Хүчирхийлэгч этгээдийг хууль сахиулагч шалгаж, хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэн баривчлах шийтгэл ногдуулсан ч хэмжээ хязгаартай юм хойно, суллагдаж ирээд л дарамтлаад эхэлсэн аж.

 

Ийм зовлонтой, хүмүүс инээвэл “худлаа инээгээд” гэж загнуулан, дуу аялвал “муу ёрлож гонгиноод” гэж аашлуулсаар амьдарч байна.

 

Гурван жилийн өмнө долоон настай хүүг түүний хойд эцэг нь “300 төгрөг хулгайллаа” гэж хашраахаар зодож, аминд нь хүрэх шахаж байсан. Азаар сайн хөршийн буянд хүү амь аврагдсан. Харин шүүхээс хүчирхийлэгч хойд эцэгт 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан.

 

Хэдхэн сарын өмнө дөрөвхөн настай бяцхан охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, түүний төрсөн эцэг, хойд эх хоёрыг сэжигтнээр татан, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Ингээд яривал хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн бай болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон нь олон. Энэ хар данс нэмэгдэж айдас төрүүлж байна.

 

 

“Цоорхой” хуулийн балаг

 

Манай улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид арга хэмжээ авах зорилготой Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжээд 11 жил болж. Гэвч энэ хугацаанд юу болов. Уг нь дээрх хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийн хамгаалахад хорооны цагдаагийн албан хаагч, нийгмийн ажилтан, Засаг дарга бүгд хүлээсэн үүрэгтэй аж. Цагдаагийн албан хаагч, нийгмийн ажилтан хоёр хүчирхийлэлд өртөгсдийн эрсдлийн үнэлгээг хийж, тэд амь насаа алдах хүртэл эрсдэлтэй бол хохирогчийг төлөөлөн шүүхэд хүсэлт гаргах эрх хүртэл цагдаагийн албан хаагчид байдаг юм байна.

 

Гэхдээ өнөөдөр хууль сахиулах байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэглэхээс илүүтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд Захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч баривчлах, торгох шийтгэл оногдуулж байна. Энэ нь хүчихийлэгчид авсан арга хэмжээг хэн, хаана, хэзээ гүйцэтгэх нь тодорхойгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн “цоорхой”-той холбоотой байж болох.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчрхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэгчийн эрхийг зан үйлийг засан албадан сургалтад явуулах, гэр бүлийнхнээс тусад нь амьдруулах, хохирогчтой уулзахыг хориглох, дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хязгаарлахаар заажээ.

 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчрхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэгчийн эрхийг зан үйлийг засан албадан сургалтад явуулах, гэр бүлийнхнээс тусад нь амьдруулах, хохирогчтой уулзахыг хориглох, дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хязгаарлахаар заажээ.

 

Гэвч анх хуулийг батлахдаа бусад хуультай уялдуулаагүйн харгайгаар шүүхийн шийдвэрээр хүчирхийлэгчийн эрхийг хязгаарласан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүргийг тодорхой зааж өгөөгүй учраас биелэгддэггүй аж. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулинд хүчирхийлэгчийн хаана, хэдий хугацаагаар албадан сургалтад хамруулах, үүнд хэн хяналт тавих зэргийн тухай цагаан дээр хараар тэмдэглэгдээгүй гэсэн үг. Ингээд шүүхээр явж, явж гаргуулсан шийдвэр нь хэнд ч хэрэггүй болж, эргээд хүчирхийлэгчийн заналхийлэл дор амьдарч эхэлнэ.

 

Түүнчлэн хүчирхийлэгчийн эрхийг хязгаарлах асуудлыг манайд Иргэний хэргийн журмаар шүүхэд хянан шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа 60 хоног. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас явах замдаа нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг гарч байсныг мартаж боломгүй.

Түүнчлэн хүчирхийлэгчийн эрхийг хязгаарлах асуудлыг манайд Иргэний хэргийн журмаар шүүхэд хянан шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа 60 хоног. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас явах замдаа нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг гарч байсныг мартаж боломгүй.

 

Шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх хугацаанд хохирогч хүчирхийлэгчийн дарамтад өртөж, хүчирхийлэл үйлдэгч этгээд дараагийн алхмаа хийж заналхийлсээр байдаг. Эсвэл энэ урт хугацаанд хохирогч, хүчирхийлэгчтэй эвлэрчихдэг. Тиймээс 60 хоногийн хугацаа манай нөхцөлд тохиромж муутай байгаа юм. Иймдээ ч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг мэргэжилтэн онцолсон.

 

 

Хүчирхийлэгчээс, үүргээ биелүүлээгүй хөршийг хүртэл шийтгэнэ

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэдэг зүйлчлэлийг бий болгож байгаа. Хохирогчид ноцтой үр дагавар учруулсан бол гэмт хэрэг гэж тооцон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр, харин шууд шарх сорвигүй, ялимгүй үйлдэлд хохирогчийн хамгаалах арга хэмжээ авахаар заасан. Мөн хохирогчид туслалцаа үзүүлэх үүрэгтэй мэргэжилтнүүд /цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтан, Засаг дарга/ үүргээ умартсан бол, хажуу айлд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдээлэх үүрэгтэй хөршүүд үүргээ биелүүлээгүй аваас тэдэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар зохицуулж байгаа гэж хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа ярьсан.

 

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа газарт цагдаагийн ажилтнууд очоод юу хийх вэ гэдгийг Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж өгөхөөр болжээ. Тэгэхгүй бол хүчирхийлэгчид дуут дохиотой машины бараагаар зугтаад, явсан хойно нь гарч ирээд дарамталж, дахиад цагдаа дууддаг гэнэ. Үүнд таарсан зохицуулалт хийхгүй бол энэ бүхэнд татвар төлөгчдийн мөнгө урсч буй. 

 

Ер нь хүчирхийлэл үйлдэгчийг засан хүмүүжүүлэх үр дүнтэй механизмтай бол энэ нь заавал нэг гэр бүлийн амьдралыг сүйрүүлж, хэн нэгэнд ял эдлүүлээд байх зүйл биш. Хуулийн дагуу үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үүнийг даамжруулахгүй байж чадвал боломжтой гэдгийг мэргэжилтэн онцолж байсан. Хүчирхийлэгчийг Захиргааны хариуцлагын хуулийн дагуу баривчлах бус, үүн дээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зан үйлийг өөрчлөх албадан сургалтад явуулах зүйлчлэлийг нэмээд шийтгэчих хэрэгтэй аж. Ингэвэл баривчлах байранд Хууль зүйн яам, “Эрчүүд эрүүл гэр бүл” төвтэй хамтран зохион байгуулж буй зан үйлийг өөрчлөх албадан сургалтад хамрагдаж өөрийгөө болон бусдыг ойлгоод гарч ирдэг байна. Гэхдээ энэ чухал сургалтыг хаана, ямар хугацаагаар хийхийг хуулинд тодорхойлоогүй болохоор амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа гэсэн. 

 

Мөн Гэр бүлийн хүчрхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хүчирхийлэгчийн эрхийг шүүхээр хязгаарласан ч түүний гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр байдаг. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хуулийн тогтолцоо байхгүй. Эрхэм хууль санаачлагч, тогтоогчид үүнийг мартаагүй, ядаж хэдэн жилийн өмнө анзаарсан бол өдийд байдал арай өөр, бусдын инээдийг хязгаарладаг нөхөд байхгүй байсныг ч үгүйсгэх аргагүй.  

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
archaagui zeeg hees bolj hyyhdiin ireedui suirch baina, …er emgui hoid ezeg , eejyyd amdraliin gai shdee,,,yhsenee hiij hyyhdyydee hoid ezeg ehiin zarai haruuldag um be ? archaagui umnuud
2019-09-16
БИ:
ЗӨВ. ХУРДАН ХУУЛЬ НЬ ГАРААСАЙ БИДНИЙ ДАГАЛДАН ДУУРИАХ ДУРТАЙ АМЕРИК БОЛООД БУСАД ОРОНД ЭНЭ НЬ АМИН ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭЭД МЭДЭЭД ХУУЛЬ НЬ ГАРААД ХЭРЭГЖЭЭД БАЙНА ХӨРШ НЬ ТАНИЛ НЬ НАЙЗ НЬ УТАСДААД МЭДЭЭЛЖ ГЭНЭ ЭЭ ГЭЭД ЯРИГДААД БАЙДАГ БИЗ ДЭЭ
2015-04-14
Зочин:
ZOV ZOV ALIIN BOLGON BID ER EMIIN DUND ILJIG BVV JOROOL GEJ SUUXAV DEE TER ER EMIIN DUND AMIDRAX ERXTEI XVVXED BGAA GEDGIIG XAA XAANA XATUU SANAJ TAIVAN AMGALAN BAIXAD NI TUSALJ YDAJ TSAGDAA DUUDDAG UXAMSARTAI BOLII
2015-04-13
tttt:
huchirhiilliin esreg huuliig hurdan batlaj amidrald oirhon zaalt oruulj shudarga mordoh heregtei... huuhed zoddog etgeeduudiig horshuud ni medeelj h heregtei ... uurgee bieluuleegui humuusiig torguuliin arga hemjee bolon huuliin daguu shiiddeg boloh estoi.. ooriigoo hamgaalah chadvargui huuhed zodoj bgaag medseer bj helehgui bgaa ni ham hereg bolno .... hun burt medeelel surtalchilgaaa hurgeh heregtei
2015-04-13