Малайзад монгол эмэгтэй амиа алдсан хэргийг шалгаж байна
2015-04-13

Малайзын Куала Лумпур хотод 29 настай монгол эмэгтэй, энэ сарын 12-ны өдөр “Tаман Малури” гэх барилгын зургаан давхраас унаж нас барсан тухай тус улсын “New straits times” сонины цахим хувилбарт мэдээлсэн байна.

 

Тус сонинд “Хөршүүд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хохирогч гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан. Хэргийн газарт цагдаа нарыг очиход ширээн дээрх аяга таваг хагарсан байдалтай байсан. Энэ нь хүн амины хэрэг байж болзошгүй гэж  Куала Лумпурын цагдаагийнхан хэлэв” гэж мэдээлжээ.

 

Харин Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтнаас энэ тухай тодруулахад “Ийм хэрэгг гарсан. Албан ёсны мэдээлэл ирсний дараа мэдээлэл өгнө” гэлээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин