Манай тамирчид VI байрт шалгарлаа

Дэлхийн цомын тэмцэнд хүч үзсэн Монгол Улсын баг тамирчид зургаадугаар байр эзэллээ. АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн дэлхийн шилдэг найман баг өрсөлдөв.
Ираны баг тамирчид Дэлхийн цомын эзэн болсон бол АНУ, Азербейжаны багууд удааллаа. ОХУ-ын баг тамирчид дөрөвдүгээр байр эзэлж, Беларусь улсын баг тав, Монгол Улсыг баг зургаадугаар байрт шалгарлаа.
Харин Куба, Турк улсын багууд удаах байрыг эзлэв. Манай баг өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-д багаараа зургаадугаар байр эзэлж долоо дахь удаагаа "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцлоо.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ