Туркийн сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө
2015-04-13

Гэрэл зургийг MPA.MN Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар айлчилж буй юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзаж, хэлэлцээ хийсэн байна. Өнөөдөр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм байна.

 

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал юм. Уг айлчлалыг гуравдагч хөрш Турк Улстай хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэх зорилгыг тавьж буй.

 

Түүний айлчлал өнөөдөр өндөрлөнө.  

Shuud.mn
Сонин хачин