Шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна
2015-04-13

Шүүгчийн сонгон шалгарлуулалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах шалгалт явагдаж байгаа юм.

 

Нэр дэвшигчдээс шүүгчээр ажиллах мэдлэг, чадварыг шалгах шалгалт буюу эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгахаас гадна эрх зүйн тохиолдол шийдвэрлэх шалгалт болон эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг шалгах шалгалтыг өнөөдөр авна.

 

Энэхүү шалгалтын явцыг  http://judcouncil.mn/live.html холбоосоор  шууд үзэх боломжтой юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин